Компанийн танилцуулга

“Увс-АЗЗА” ТӨХК-нь Увс аймгийн Ардын депутат хурлын гүйцэтгэх захиргааны даргын 1992 оны 02-р сарын 05-ны өдрийн 01 тоот захирамжаар Зам барилгын трестын харъяанаас гарч тусдаа бие даасан Улсын үйлдвэрийн газар Зам засвар арчлалтын компани болон зохион байгуулагдан ажиллаж байснаа Монгол Улсын Засгийн газрын 2005.03.02-ны өдрийн 36 тоот тогтоолоор “Увс -АЗЗА” ТӨХК болон өөрчлөгдсөн юм.

Компаний удирдлагаар Д.Сүрэнжав, Д.Болд, С.Лхамжав, Ц.Энхбаатар, Ц.Батсуурь, Б.Ганхуяг, Ц.Цэдэнбал нар ажиллаж байсан бөгөөд ТУЗ-ын 2022 оны 06-р сарын 02-ны өдрийн 10-р тогтоолоор Раднаа овогтой Төмөрчөдөр гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна.

Тус компани нь Увс аймгийн нутаг дэвсгэр дээрхи улсын чанартай А1702 дугаартай Улаангом-Хандгайт, А1701 дугаартай Ховд-Улаангом, А07 дугаартай Өлгий-Ачит нуур-Байрамын даваа- Түргэн сум-Улаангом, А18 дугаартай Нөмрөг-Сонгино-Наранбулаг-Улаангом гэсэн 4 чиглэлийн нийт 623,5 км авто зам, үүнээс 319,6 км хатуу хучилттай, 15 км хайрган, 288,9 км ердийн хөрсөн авто зам, 1445,6 у/м төмөр бетон гүүр, 614ш төмөр бетон хоолой, замын тэмдэг тэмдэглэгээнүүдийн засвар арчлалтын ажлыг хариуцахаас гадна Аймаг орон нутагт  зарлагдсан зам, гүүр, хоолойн барилга угсралт, засварын ажлын тендерт оролцож жилдээ 1,5-2,0 тэрбум төгрөгийн ажлыг гүйцэтгэж байна. 

Тус компани нь нийт 49 ажилтан албан хаагчтай бөгөөд үүнээс инженер техникийн ажилтан – 6,  замчин 13, механимзчин 6,  гүүр хамгаалагч 7, жолооч 8, захиргаа аж ахуйн 9 ажиллагсадтай, ОХУ, БНСУ, БНХАУ, ЯПОН улсад үйлдвэрлэгдсэн зам засварын ажилд зориулагдсан 5ш автомашин, 11ш механизм, 8ш үйлчилгээний машин, 16 нэр төрлийн тоног төхөөрөмжтэй үйл ажиллагаа явуулдаг. 


Тус компани дотроос олон сайчууд төрөн гарсан бөгөөд тэдний хөдөлмөрийг төр засаг өндөрөөр үнэлж:

-  “Алтан гадас” одонгоор 6,

-  “Хөдөлмөрийн хүндэт” медалиар 4,

- “Тэргүүний замчин” тэмдэгээр 18, 

- “Онц тээвэрчин” тэмдэгээр 5,

- “Осолгүй манлай” тэмдэгээр 1 ажилтан албан хаагчийг шагнасан.    



Тус компаний сүүлийн жилүүдийн амжилтаас дурдвал:

-       2016 онд “Шилдэг татвар төлөгч” аж ахуйн нэгж,

-       2017 онд Татварын ерөнхий газрын “Шилдэг татвар татвар төлөгч”,

-       2018 онд Татварын ерөнхий газрын дээд шагнал “Хөх дэвтэр”,

-       2019 онд Увс аймгийн Татварын хэлтсийн “Шилдэг татвар төлөгч” аж ахуйн нэгж, Нийгмийн даатгалын хэлтсийн “Шилдэг шимтгэл төлөгч” аж ахуйн нэгж, Зам тээврийн хөгжлийн яамны “Хүндэт өргөмжлөл”,

-       2020 онд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын “Өргөмжлөл”-өөр

-       Зам тээврийн хөгжлийн яамтай байгуулсан Улсын чанартай авто замын засвар арчлалтын ажил гүйцэтгэх гэрээ, Зам хариуцагчийн гэрээний үүргээ амжилттай биелүүлж 2019 онд 2-р байр, 2020 онд 8-р байр, 2021 онд 2-р байр эзэлсэн амжилттай ажиллаж байна. 


Цаашид байгууллагын хүчин чадлыг дээшлүүлж, шинэ техник технологи эзэмшин, мэргэжлийн инженер техникийн ажилтнаар эгнээгээ бэхжүүлэн гаргасан амжилтаа бататган сайн замаар зам хэрэглэгчиддээ үйлчлэх эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж, авто замын салбарын тэргүүлэгч байгууллагын эгнээнд байхыг зорин ажиллаж байна. 

Хуваалцах :